ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖИЖ БУЙ АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЛАА.

2023-06-20

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй “Спорт залны гадна фасадны засварын ажил”-ын тендерт “МУНАРАКОНСТРАКШН” ХХК шалгарч засварын ажлыг эхлээд байна. “Спорт залны гадна фасадны засварын ажил”-ын явцад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нэмэх, Хяналтын хорооны гишүүн С.Ганбаатар, Б.Энхбаяр, нарийн бичгийн дарга С.Ганчимэг, ажлын албаны мэргэжилтан С.Гандулам нар хяналт тавьж, засварын ажилтай танилцлаа. Тус компани нь 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлаа эхэлсэн ба ерөнхий захирал Ж.Көгершин, менежер К.Ержан, 3 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа. Хяналтаар очих үед Спорт залны зүүн талын ханын өнгөлгөө торыг хуулж гадна талыг өнгөлж тор нааж, замаскдаж, хог хаягдлыг зайлуулсан байлаа. Хяналтын хорооны гишүүд техникийн тодорхойлолтын дагуу хийгдэж буй ажлаас асууж, анхаарах шаардлагатай зүйлсийг хэллээ. Цаашид хананд хөөсөнцөрийг тогтоохдоо бэхэлгээг маш сайн хийх, хийсэн ажлаа зургаар баримтжуулж ажиллах, засварын ажлын техникийн тодорхойлолтын дагуу засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхийг компаны удирдлага, ажилчдад үүрэг болголоо.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%