ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сүлд дуу

2015-05-01

Шүлэг: Х.Пүрэв Хөгжим: Б.Ганболд
          
СЭТГЭЛД ОРШИХ НУТАГ

Ээжийн цайны амтыг орлох 
Ашид мөнхийн рашаан минь
Эцгийн гэрийн буйранд үдлэх 
Алтан нарны цацраг минь хө
         Хээнцэр ганган цэцэгс эрхлэх
         Хээрийн хоймор уулс минь хө 
         Хүйн холбоотой хүүгээ хүлээх
         Хүслийн ариухан өлгий минь хө 
Байгаль түүхийн хосгүй урлал 
Бүсийн чамин чулууд минь хө
Буурлын үеэс буяны тахилгатай 
Баян өлзийт хайрхан минь хө.
          Босоо зэрэглээ бүжин тоглох 
          Боржгины борхон толгод минь ээ хө 
          Сэвшээ салхин хөглөж хөөмийлэх 
          Сэнжит уран цохиод минь хө 
Алтан судрыг аргадаж залдаг
Арван гурван сант минь хө 
Амьдын орчлонд ганцхан заяасан 
Арга билгийн шүтээн минь хө
          Хийморийн салхиар илбүүлж наадсан 
          Хэтийн тансаг диваажиг минь хө 
          Зүрх сэтгэлээс мөнхийн уяатай 
          Зүүдэнд үзэгдэх нутаг минь хө

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%