ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Түүхэн товчоон


нийт 6

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2012 оноос одоог хүртэл

2015-05-01 2850
Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 2012 оны 11-р сарын 30-нд хуралдсан анхдугаар хуралдаанаар 1, 2, 3-р багт нэр дэвшин сонгогдсон 14, хувь тэнцүүлэх хэлбэрээр намуудаас сонгогдсон 7, нийт 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан байна.

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2008-2012 он

2015-05-01 2336
2008 оны 10-р сарын 31-ний өдрийн анхдугаар хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулиар олонхийн санал авсан МАХН-ын 15, Ардчилсан намын 6, нийт 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч баталсан байна.

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2004-2008 он

2015-05-01 2353
2004 оны 10-р сарын 17-нд явагдсан Орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчид 20 тойрогт өрсөлдөж, олонхийн санал авсан нь төлөөлөгчөөр сонгогджээ.

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2000-2004 он

2015-05-01 2319
2000 оны 10-р сарын 20-нд хуралдсан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн 20 тойрогт МАХН-аас 17, АХЭвслээс 3 суудал авч сонгогдсон 20 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан байна.

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1996-2000 он

2015-05-01 2359
1996 онд Орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн бие даасан хуультай болж, тус суманд салбартай МАХН, МҮАН, МСД намууд сумын ИТХ-ын сонгуульд оролцож МАХН 11, МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэл 9 суудал авч шинээр байгуулагдсан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 1996 оны 10-р сарын 26-ны өдөр хуралдаж 20 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч баталжээ.

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992-1996 он

2015-05-01 2334
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 1992 оны 9-р сард болж 3 багийн ИНХ-уудаас нэр дэвшиж сонгогдсон /баг тус бүрээс 5 төлөөлөгч/ 15 төлөөлөгч хуралдаж аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох, Хурлын тэргүүлэгчдийн даргыг сонгох, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэнээр сумын анхны ИТХ-ын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн байна.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%