ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иххэт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

2015-05-01

Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 1992 оны 23-р тогтоолын дагуу орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоонд шилжиж, 1992 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй.

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 оны 09-р сард  байгуулагдан анхны хуралдаанаа хийж, энэ хуралдаанаас хойш захиргаанаас бүрэн бие дааж, хуулиар заагдсан тодорхой чиг үүрэг, эрх хэмжээтэйгээр ажиллах болжээ.

Энэ 22 жилийн хугацаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилт, орон нутгийн төсөв санхүү, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталж, биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгч, Хурлын төлөөлөгч нарыг зорилго, чиглэлтэй, иргэдийн санал санаачлагад тулгуурлан ажиллуулах, иргэд олон түмний санал бодлыг судалж хурлын шийдвэрт тусгуулах, нийгмийн дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох хуралдаанд онцгой ач холбогдол өгч, хуралдааны бэлтгэлийг бүрэн хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг боловсруулахад холбогдох байгууллага, ажил мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах, хуралдааныг ажил хэрэгч болгон оновчтой шийдвэр гаргах,  ИТХ-ын дотоод ажлыг шаардлагын хэмжээнд хүргэж, тогтмолжуулах, БИНХ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, ИТХ-ын байгууллагыг боловсронгуй болгох, бэхжүүлэх, төлөвшүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж ирлээ.

Сумын ИТХ-ын үүсэн тогтмолжиж ирсэн 22 жилийн хугацаанд ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Д.Маам, П.Нарантуяа, Д.Энэбиш, П.Цэемаа, Г.Цэдэвдорж, С.Баавгай, Б.Бадраа, Н.Гомбожав, Э.Нандинцэцэг, нарийн бичгийн даргаар Ж.Лхагважав, П.Цэемаа, Д.Энэбиш, Б.Наранбаяр, Т.Мунаа, Ж.Уранчимэг, Д.Энхжаргал, Н.Хандаа, Ц.Энхцэцэг, С.Ганчимэг нар ажиллажээ.

Энэ хугацаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Сумын төвлөрлийн тухай”, “Сумын бэлгэдлийг батлах тухай”, “Сумын эдийн засаг нийгмийг 2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө батлах тухай” зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

 Сумын ИТХ нь дэргэдээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, ГХУСАЗСЗөвлөл, Улаан загалмайн АШХ, МНУХолбооны салбар зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг хариуцан  ажиллуулдаг.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын хөгжил, төлөвшилд үе үеийн ИТХ-ын төлөөлөгчид, тэргүүлэгчдийн оруулсан хувь нэмэр их билээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагад ажиллаж байсан дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчдөөс “Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Д.Энэбиш, П.Цэемаа, Г.Цэдэвдорж, Б.Бадраа, Б.Сэнгэбаатар, С.Ганчимэг, Монголын Нутгийн удирдлагын дээд шагнал “Соёмбо”-оор  Н.Гомбожав, Х.Нэмэх, Г.Нанжид, Б.Рагчаа, П.Нарантуяа, А.Өнөрцэцэг, С.Ганбаатар, Ц.Батбаяр, Х.Пүрэв, М.Ганбат, Д.Энхбаатар, Н.Мөнхжаргал, Монголын Нутгийн удирдлагын холбооны хүндэт өргөмжлөлөөр Д.Чулуунхорол, Л.Цэцэгмаа, Г.Сүхээдий, Т.Нацагсүрэн, Г.Алтангадас, Д.Дашзэвэг, Ж.Төмөртогоо, Т.Бямбасүрэн, Ш.Цэсэнжав, Ц.Төмөр, Ч.Нэргүй, Н.Хандаа, Г.Нямзав, Б.Пүрэвням, С.Хүрэлбаатар, Д.Гантөмөр, С.Ганчимэг, Г.Оюун нар шагнагджээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%