ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дорноговь аймгийн Иххэт сум

2015-05-01

Сайншанд сумаас 170 км, Улаанбаатар хотоос 360 км зайтай байрладаг..

Тус сум нь ардын хувьсгалаас өмнө Сэцэн хан аймгийн Боржгин цэцэн вангийн хошуунд харьяалагдаж байсан ба Баруун Ганжуурын хийд, Элдэв хайлантын, Хашаатын, Өлзийтийн хурал, 1924 онд Оцол сансар уулын хошууны Цэнгэл Мааньт дараа нь Иххэт сум болжээ.

Тус сумнаас Монгол улсын баатар Д.Данзанваанчиг 1945 онд Өвөр монголыг чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдаж гавьяа байгуулсан бол улс төрийн зүтгэлтэн А.Баяр, Ерөнхий сайд агсан Ш.Гунгаадорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, хөгжмийн зохиолч Б.Пунцагбал нарын нэр алдартан төржээ.  

Энэ нутгийн О.Адилбиш, Л..Нарангэрэл нарын уяачид сум, аймаг, улсад нэр алдараа мандуулсан ба  О.Адилбишийн  дурсгалын хөшөө босгосон байдаг. 

Иххэт суманд 1956 оноос “Майн нэгэн" нэгдэл 20 өрх, 60 гаруй гишүүнтэй 3546 малтай байгуулагдаж

Одоо тус сум 4200  кв/км нутагтай.  3 багтай 2144 хүн амтай. 85288 толгой малтай. Төрийн 7 байгууллага, банк санхүүгийн 2 байгууллага,”Ингэт алтай “ХХК, худалдаа үйлчилгээний төв “Баян хэт” хоршоо, “Баян тэгш “ХХК” уул уурхайн компани зэрэг 10 гаруй нэгж ажилладаг. Төвийн эрчим хүчинд холбогдож үүрэн телефоны үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 410 хүүхдийн суудалтай ЕБСургууль, 60 ортой дотуур байр, 12 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 180 суудалтай соёлын төв ажилладаг.

Улс болон орон нутгийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалт 222.8 саяд хүрсэн, Энэ суманд төрийн одон медальтан 5, 2012 онд “Алтан хурга”ны эзнээр Ц,Содбаяр, 2011 онд Тээвэрчдийн 8О жилийн ойгоор Л.Идүүртогоо ард түмний гавьяа цол хүртсэн байна.

Тал хээр, говь хөндий хосолсон зундаа 26.5 хэм дулаан, өвөлдөө 21.5 хэм хүйтэрдэг, дундажжр 7.2 мм хур тундас унадаг цаг агаарын тааламжтай бүс сайхан нутаг юм. Энэ нутагт жоншны арвин нөөцтэй учир Хажуу улааны жонш, Хашаатын нүүрс орд баялгууд бий.

Энэ суманд Чингэсийн үе залгамжилсан 37 хаадын сүүчийн хаан болох Тогоон төмөр хааны эртний хотын балгас олон байшинтын туурь, Даяанчийн хад, Хүн чулуун хөшөө, Бурхантын гэрэлт хөшөө, бүсийн чулууны мэлхий сэнжит хад гээд эртний хаадын хот суурингийн үлдэгдэл, байгалийн өөрөө бүтээсэн гайхамшигт сонин тогтоц арвин баялагтай сайхан нутаг юм.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%