ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖИЖ БУЙ АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЛАА.

2023-09-12

     Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ““Уурын зуухны 1 дүгээр зуухны засварын ажил”-ыг Чандмань тайж ХХК 151,500,000 (нэг зуун тавин нэгэн сая таван зуун) төгрөгөөр гүйцэтггэхээр шалгарсан ба 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаа эхлэн гүйцэтгэж байна. Уг засварын ажлын явцад Хяналтын хорооны гишүүн Б.Энхбаяр, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга О.Энхтуул, Ёс зүйн хорооны гишүүн Ж.Бат-Эвлэл, ажлын албаны мэргэжилтэн С.Гандулам нар хяналт тавьж, засварын ажилтай танилцлаа. Засварын ажлыг Чандмань-Илч ХХК-ы Иххэт албаны дарга Г.Ганжигүүр танилцуулав.

      Биднийг хяналтаар очих үед уурын зууханд шинэ зуух оруулан засварлаж, агааржуулалтын хоолойг сольж, будсан байлаа. Засварын ажлын гүйцэтгэл 80%-тай байлаа. Минометр суулгаж, зуухнаас гарах усны хоолойг холбох гэх мэт ажил хийгдээгүй үлдсэн байлаа. Засварын ажлыг чанартай гүйцэтгүүлж хүлээж аван, үйл ажиллагаагаа явуулахыг Чандмань-Илч ХХК-ы Иххэт албаны дарга Г.Ганжигүүрт үүрэг болгов

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%