ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖИЖ БУЙ АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЛАА.

2023-09-12

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй "Халуун ус ахуй үйлчилгээний байрыг ашиглалтанд оруулах ажил”-ыг Чандмань тайж ХХК 153,836,000 (нэг зуун тавин гурван сая найман зуун гучин зургаан) төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарсан ба 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс ажлаа эхлүүлээд байна. Уг засварын ажлын явцад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нэмэх, Хяналтын хорооны гишүүн Б.Энхбаяр, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга О.Энхтуул, Ёс зүйн хорооны гишүүн Ж.Бат-Эвлэл, ажлын албаны мэргэжилтэн С.Гандулам нар хяналт тавьж, засварын ажилтай танилцлаа.

Биднийг хяналтаар очих үед гадна шаврыг хуулсан, хойд талын хана цууралт өгсөн байсныг шинээр өрлөг хийсэн, 2 өрөөнд шинээр цонх гаргасан, ханыг шавардсан, засварын ажилд шаардлагатай материалуудыг бэлтгэсэн байлаа. Дээврийн хувьд үнс асгаж тэгшилсэн. Дотор талын хананы өнгөлгөө сайн хийгдсэн байлаа. Мөн 00-ын өрөөг шинээр хувааж, душны 2 өрөө гаргасан байсан ба уг өрөөний үүдний коридор хэсэгт өөрчлөлт оруулахаар сумын Засаг даргын орлогч Ц.Золзаяатай ярилцан, зөвшилцөв.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%