ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“НОГООН ГЭРЭЛ – ЦАГААН ШУГАМ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-11-02

Хүүхэд өсвөр үеийнхэнд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэгийг олгох зорилгоор "НОГООН ГЭРЭЛ - ЦАГААН ШУГАМ" өдөрлөгийг сумын ГХУСАЗСЗ-өөс ерөнхий боловсролын сургууль, хэсгийн төлөөлөгчтэй хамтран зохион байгууллаа. Хэсгийн төлөөлөгч М.Отгонжаргал сурагчдад "Замын хөдлөгөөний тухай ойлголт" сэдвээр сургалт мэдээлэл хийлээ. Тус үйл ажиллагаагаар бага анги "Замын хөдөлгөөний дүрэм", дунд анги "Анхны тусламжийн булан", ахлах анги "Эрсдэлийн даатгалын булан"-г байгуулах, тайзны тоглолтоор бага анги хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын хүлээсэн үүргийг сануулсан, хүүхэд багачуудын гаргадаг алдаа дутагдлыг анхааруулсан, жолооч нарт замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сануулсан агуулга бүхий "Мэндчилгээ", дунд, ахлах ангийн сурагчид хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ослын шалтгаан нөхцөлийг иргэд олон нийтэд хүргэх агуулгаар бэлтгэсэн "Урлагийн номер"-ын үзүүлбэрийг тус тус бэлтгэн оролцож өрсөлдлөө. Энэхүү үйл ажиллагаанд 7 бүлгийн 90 гаруй сурагчид амжилттай оролцож бага ангиас тэргүүн байр Б.Нарантуяа багштай 2а анги, дунд, ахлах ангиас М.Оюунбилэг багштай 6а анги тэргүүн байранд шалгарлаа.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%