ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРОН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

2023-10-27

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны бодлогын мэргэжилтэн, сумын хэсгийн төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутагт баяжуулах болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, тэдэнд төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалгалтын үр дүнг иргэд, олон нийтэд танилцуулах чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. 

 Сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа Хөх бишрэлт ХХК, Зүүн цагаан дэлийн уурхай, Баянтэгш импекс ХХК, Цагаан Элгэн ХХК аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан ажил, бүх нийтээр мод тарих өдрүүдээр зохион байгуулсан ажлын тайлан мэдээ, гадаад, дотоодын ажилчдын бүртгэл судалгаа, ус, газар, хог хаягдлын хураамж болон төлбөрийн барагдуулалт, ус ашиглах дүгнэлт гаргуулж зөвшөөрөл авсан захирамж, гэрээ, ус цэгт тоолуур суурилуулж баталгаажуулсан эсэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл байдал, хөдөлмөрийн гэрээ, хог хаягдлын гэрээний биелэлт, тогтоосон маршрут замын дагуу тээвэрлэлт хийж гүйцэтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалган туслаж, зөвлөх үйчилгээ үзүүллээ. 

Мөн уул уурхайд ажиллаж буй ажилчдын дэлгэрэнгүй судалгааг авч ажиллалаа. Тус 4 аж ахуйн нэгжид нийт 165 иргэн ажиллаж байгаагийн, 31 нь Хятад улсын харъяат иргэн, 61 нь тус сумын иргэн, бусад аймаг сумын 73 иргэн байна. 

 

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%