СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Малчид ард, иргэдийн анхааралд: ‼️ ‼️⚠️⚠️⚠️Маргааш өглөөнөөс эхлэн Дундговь, Дорноговь аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас, нойтон цас орох тул тус аймгуудын нутгаар зорчихгүй байх, зайлшгүй зорчих иргэд 👉 тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах, шатахуунаа нөөцлөх, зузаан хувцас, бэлтгэлээ сайн базаах. 👉 Малчид мал сүргээ ойрын бэлчээрт, салхин дээд талдаа бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. 👉Авто замд халтиргаа гулгаа үүсэх тул анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох. 👉Мэргэжлийн байгууллагаас гаргах мэдээ мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.