ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

✅СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

2023-12-13

2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15:32 цагаас сумын Онцгой комисс ЗДТГ-ын Иргэний танхимд хуралдлаа. Аймгийн хэмжээнд цаг агаарын аюултай үзэгдэл болохтой холбоотойгоор сумын Онцгой комиссын хуралдаанаар холбогдох шийдвэрүүдийг гарган удирдлага зохион байгуулалтаар хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. - Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 12 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар оруулах

-Сумын шуурхай штаб жижүүрийн хуваарийг баталж, 2 цаг тутам Аймгийн онцгой комисст мэдээлэл өгөх

-Малчид иргэдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, цаг агаарын анхааруулга сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээллийг цаг алдалгүй төсөвт байгууллагын албан хаагчид сумын иргэдэд нэг бүрчлэн утастаж мэдээ мэдээллийг шуурхай хүргэх арга хэмжээг зохион байгуулах

-Цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбоотойгоор дотуур байрны сурагчдыг ар гэр рүү нь явуулахгүй байх

-Бензин шатахууны нөөцийн судалгааг гаргах

-Байгалийн болзошгүй аюулт үзэгдлийг урьдчилан сэргийлах арга хэмжээг авах, эмнэлгийн тусламжийг үзүүлэх бэлтгэлийг хангах зэрэг шийдвэрийг гаргалаа.

☎️☎️ Шуурхай штаб- 96225529, 92081008

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%