ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2024-01-10
Монгол Улсад анхны Шинэ Ардчилсан Үндсэн Хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан “ҮНДСЭН ХУУЛИА ҮНДЭСНИЙ БИЧГЭЭРЭЭ БИЧЬЕ” үндэсний бичгийн уралдааныг зарлаж байна.
✍️✍️✍️Уг уралдааныг жил бүр Дорноговь аймгийн Хажуу-Улаан хорооны 171 дүгээр тойргийн депутат Ж.Лхагважав агсны үр хүүхдүүд ивээн тэтгэн зохион байгуулдаг билээ. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь дээрх ажлын хүрээнд 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхтэй холбогдуулан сумын нийт ард иргэдийн үндэсний бичгийн хэрэглээ, мэдлэгийг дээшлүүлэх, эх хэлээ дээдлэх, үр хойчдоо үлгэрлэн үлдээхэд хувь нэмрээ оруулахад оршино.
🖊🖊🖊Иймд ард иргэд та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.