ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

✍️✍️✍️"ҮНДСЭН ХУУЛИА ҮНДЭСНИЙ БИЧГЭЭРЭЭ БИЧЬЕ” үндэсний бичгийн уралдаан зохион байгуулагдлаа.

2024-01-12

✍️✍️✍️"ҮНДСЭН ХУУЛИА ҮНДЭСНИЙ БИЧГЭЭРЭЭ БИЧЬЕ” үндэсний бичгийн уралдаан зохион байгуулагдлаа. 🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсад анхны Шинэ Ардчилсан Үндсэн Хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан

“ҮНДСЭН ХУУЛИА ҮНДЭСНИЙ БИЧГЭЭРЭЭ БИЧЬЕ” үндэсний бичгийн уралдааныг 3 дахь жилдээ Дорноговь аймгийн Хажуу-Улаан хорооны 171 дүгээр тойргийн депутат Ж.Лхагважав агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж хамтран зохион байгууллаа.

✍️✍️✍️ Уг уралдааныг Иххэт сумын төрийн албан хаагчид, иргэд, сурагчдын дунд зарлан зохион байгуулсан ба уралдаанд нийт 41 бүтээл ирж 1 дүгээр байранд Иххэт сумын Засаг даргын Тамгын газрын иргэд олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Х.Мэндбаяр, 2 дугаар байранд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш М.Алимаа, 3 дугаар байранд Цэцэрлэгийн багш Г.Гантуяа нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн цэвэр сайхан бичиж бүтээлээ ирүүлсэн 10 албан хаагчийг Талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

📙📔📓Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас 1 дүгээр байранд 10а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, 2 дугаар байранд 8а ангийн сурагч Э.Энхжин, 3 дугаар байранд 12а ангийн сурагч Д.Уянгалянхуа нар шалгарлаа.

🌺🌺🌺Энэхүү үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан Монгол Улсын анхны Шинэ Үндсэн Хуулийг батлалцсан АИХ-ын 171 дүгээр тойргийн депутат Ж.Лхагважав агсны үр хүүхдүүдэд гүн талархал илэрхийлье. 🌺🌺🌺

                                                                     👍👍👍ЭХ ХЭЛБИЧИГ- ҮНДЭСНИЙ ДАРХЛАА👍👍👍

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%