ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2024-01-22
📌 Байгаль цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас өвөлжилт хүндэрсэн тул Сумын Засаг дарга Г.Намуунзул, багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хөдөөгийн 2 багт ажиллаж байна.
✍ Ажлын хэсэг "БИДНИЙ ДЭМ-МАЛЧДАД" сайн үйлсийн аянд нэгдсэн Аж ахуй нэгж, иргэдээс өгсөн хандив, сумын өвс тэжээлийн нөөцөөс малчдад үнэгүй өвс тэжээл, хүнсний багц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн аймгийн Онцгой комиссын ЗИЛ-131 автомашинаар зам гаргах ажлыг зохион байгуулж байна.
ИХХЭТ СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ