ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2024-03-22
🦅Казак түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе! Наурызын баяр нь Казак түмний баяр төдийгүй дэлхийн 30 гаруй улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдэн НҮБ-ийн тогтоолоор батлагдсан Олон Улсын баяр юм. Монгол түмний нэгээхэн хэсэг Казак үндэстний тэмдэглэдэг Наурыз буюу Нарны баяр нь өдөр шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой.
Наурызын баярыг ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа /настнуудаа/ хүндэтгэнэ. Харин настнууд үр хүүхэд, залууст эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг сайхан ёслол юм.