ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

❗️ Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ❗️

2024-03-27

❗️ Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ❗️ ______________________________________________________________________ Өнөөдөр буюу 03 дугаар сарын 27-ны өдөр Дорноговийн нутгаар салхи баруун хойноос секундэд 20-24 метр, зарим үед секундэд 28 метр хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Малчид ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Нутгийн хойд хэсэг, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумдын нутгаар бага зэргийн нойтон цас, цас орж, нийт нутгаар агаарын температур хүйтэрч, цаашдаа салхи шуургатай тогтворгүй өдрүүд үргэлжилнэ. Иймд:

👉 Мэргэжлийн байгууллагын мэдээ мэдээллийг байнга сонсох

👉 Малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

👉 Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах

👉 Аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулах бэлэн байдлыг сайн базаахыг анхааруулж байна.

📌Өдөр тутмын мэдээ мэдээллийг дараах хаягаар хүлээн авна уу? http://dornogovi.tsag-agaar.gov.mn/

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%