ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2024-09-10

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргаж уг өдрийг улс орон даяар тэмдэглэж ирснээр эдүгээ 29 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдрийг тохиолдуулан сумын ИТХ-ын дарга Х.Нэмэх, нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ. Мөн тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн дараах ажлуудыг зохион байгууллаа.

📌Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж 2024.09.10-ны өдөр 11:40-13:40 цагийн хооронд жолооч нарыг гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцуулахад уриалах

📌Хэлмэгдэгсдийн талаарх түүхэн баримт нэвтрүүлэг, контентийг бэлтгэн олон нийтэд хүргэх

📌ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад "Монгол оронд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж" сэдвээр илтгэлийн уралдаан, Хэлмэгдүүлэлт миний бодлоор” гар зургийн уралдаан

📌Цагаатгалын тухай мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг тус тус зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 2020-2024 онд 49 иргэнд 2 тэрбум 324 сая төгрөг, сумын хэмжээнд 1 иргэнд 40 сая төгрөгийн нөхөх олговрыг журмын дагуу олгосон байна.

Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 4
3 / 75%
1 / 25%
0 / 0%
0 / 0%