ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2025-06-02
Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 10 минутанд Баян багийн төвд хуралдав. Хуралдаанд 82 өрхийн төлөөлөл 87 иргэн оролцов. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт эрэмбэлэх тухай.
2.“Талын Хишиг Флорит” ХХК-ны Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд санал авах тухай.