ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
2025-09-09
Монгол улсын Их хурлын 33 тоот тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэхээр ‘‘Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр’’ болгосонтой холбоотойгоор 30 дахь өдрийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны Лхагва гарагт хүндэтгэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд Дэчинчойнхорлин хийдэд 10:30-10:40 цагийн хооронд хийдэд буяны ном хурах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж тус өдрийн 11:40-13:40 цагийн хооронд жолооч та гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцоно уу.