УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ 30 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ 30 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. 📌Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 2025 оны 9-р сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ өдөр хэлмэгдэгсэдийн үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзаж ярилцан, санал хүсэлтийг нь сонсож, гарын бэлэг гардууллаа. Энэ арга хэмжээнд хэлмэгдэгсэдийн үр хүүхдүүд болох 5 хүн оролцохоос 2 хүн оролцлоо.
Мөн өдрийн 14.00 цагт ЕБС-ийн Урлагийн танхимд ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр Эссэ бичлэг, илтгэлийн уралдаан, "Хэлмэгдүүлэлт миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж дүгнэн, тус бүрт нь эхний 3 байрт шалгарсан сурагчдад сумын ИТХ-ын дарга Б.Бат-Од, багш Х.Дэлэгдорж нар шагналыг гардууллаа. "Улс төрийн хэлмэгдүүлэлт" илтгэлийн уралдаанд "Монголын түүхэн дэх хар толбо" сэдвээр 12а ангийн сурагч Д.Батбаяр тэргүүн байр, "Н.Гэнэнпил хатан " сэдвээр 7а ангийн сурагч Д.Бүжинлхам дэд байр, "Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр 7а ангийн сурагч Г.Шинэболор гутгаар байр эзэллээ. "Хэлмэгдүүлэлт миний нүдээр” Гар зургийн уралдаанд 7а ангийн сурагч А.Соёл-Эрдэнэ тэргүүн байр, 7а ангийн сурагч П.Нандиншүр дэд байр, 7а ангийн сурагч О.Эрдэнэцэцэг гутгаар байрыг тус тус эзэллээ. Гар зургийн уралдааныг тухайн зурсан зургийг нь тайлбарлуулан шалгарууллаа.
