ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН VII ХУРАЛДААН ХУРАЛДЛАА. 2025-10-01

2025-10-02

       2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуралдсан ээлжит 07 дугаар хуралдаанаар:

     1/Нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журам, нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай,

    2/Сумын Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд тусгах “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар”-т санал хүргүүлэх тухай,

      3/Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж төлөвлөх ажлын явцын тухай,

     4/ Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай гэсэн 4 асуудал хэлэлцэж, 4 тогтоол баталсан.

   1 дүгээр асуудал: Нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах орон тооны бус байнгын ажлын хэсгийн ажиллах журмыг 5 бүлэг, 46 хэсэгтэйгээр баталлаа. Мөн нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа.

   2 дугаар асуудал: Сумын Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд тусгах “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 93 иргэнд 6,51 га газрыг шинээр өмчлүүлэхээр, 2 иргэнд эзэмшиж байгаа 1387 м2 газрыг нь өмчлүүлэх” саналыг дэмжиж баталсан.

  3 дугаар асуудал: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд хийгдэж буй ажлын гүйцэтгэлийн явцыг 65,5 хувьтай буюу “үр дүн хүлээгдэж байгаа” гэж дүгнэлээ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэн төлөвлөсөн ажлуудаас нэн шаардлагатай, хэрэгжих боломжтой ажлуудын зураг төсвийг хийлгэж бэлэн болгохыг сумын Засаг даргад даалгалаа.

  4 дүгээр асуудал: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Гансайханы Намуунзулыг Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгчөөр сонгож баталлаа.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 8
5 / 63%
1 / 13%
2 / 25%
0 / 0%