МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Спорт цогцолборт “Сумын аварга” шалгаруулах хүчит бөхийн барилдаанаар эхэлсэн.
Хүчит бөхийн барилдаанд 22 бөх барилдсанаас аймгийн начин А.Тэмүүжин түрүүлж, аймгийн начин Б.Мөнхгэрэл үзүүрлэн, сумын заан Н.Сүрэндорж, сумын начин Т.Сайханбаатар нар шөвгөрлөө. Барилдааны шагналыг "Бүрдэнэ" багийн иргэн, Аймгийн аварга малчин Цагаан-Өвгөний Батчулууны гэр бүлийнхэн 700,0 мянган төгрөгөөр ивээн тэтгэлээ.
Энэ өдөр 15.00 цагт Соёлын төвд “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”, ардчилсэн шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тэмдэглэх өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.
Өдөрлөгийн эхэнд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад, тус орон нутгаас сонгогдон гар бие оролцсон Ардын Их Хурлын 171 дүгээр тойргийн депутат Ж.Лхагважав агсаны талаарх товч намтар, түүхийг танилцууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээн дээр “Үндсэн хуулийн танилцуулга, ач холбогдол” сэдвээр сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн мэргэжилтэн Б.Мөнхсаруул, Төрийн албаны ёс зүйн тухай хуулиар сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дарга А.Даваадорж, Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага, стандартын талаар Хууль, эрх зүйн мэргэжилтэн Б.Мөнхсаруул нар тус тус мэдээлэл танилцууллаа.
Мөн өдөрлөгийн үеэр иргэд, төрийн албан хаагчдын дунд Үндсэн хууль болон дээрх мэдээлэл өгсөн сэдвүүдээр бэлтгэсэн танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгууллаа.
“АХА” тэмцээнд: Тэргүүн байранд Засаг даргын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах ажилтан Х.Мэндбаяр, Дэд байранд Эрүүл мэндийн төвийн дарга Г.Өлзий-Очир, Гутгаар байранд Зүлэгт багийн Засаг дарга Ж.Сугар нар шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээний үеэр Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг угтан ЕБС-ийн дунд, ахлах ангийнханы дунд зарласан “Хүний эрх-Эрх чөлөө” сэдэвт “Эссэ” бичлэгийн уралдаан, төрийн албан хаагчид болон иргэдийн дунд зарласан Үндсэн хуулиа үндэсний бичгээрээ бичих “Үндэсний бичгийн сайхан бичигтэн” уралдаанд шалгарсан иргэдэд шагналыг гардууллаа.
“Хүний эрх - Эрх чөлөө” сэдэвт “Эссэ” бичлэгийн уралдаанд:
Сурагч Б.Мягмарсүрэн Тэргүүн байр, Сурагч И.Энэрэлт Дэд байр, Сурагч Б.Номин-Эрдэнэ гутгаар байранд шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнууллаа.
“Үндэсний бичгийн сайхан бичигтэн” уралдаанд:
Тэргүүн байранд Засаг даргын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах ажилтан Х.Мэндбаяр, Дэд байранд ЕБС-ийн Сэтгэлч зүйч багш Э.Сарангоо, Гутгаар байранд Цэцэрлэгийн туслах багш Ч.Өлзийжаргал нар шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Иргэд, төрийн албан хаагчид, хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “АХА” тэмцээн, “ЭССЭ” бичлэгийн уралдаан, “Үндэсний бичгийн сайхан бичигтэн” уралдаан, тэмцээний шагналыг Ардын Их Хурлын 171 дүгээр тойргийн депутат, төр захиргааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байсан Ж.Лхагважав агсаны үр хүүхдүүд 460,0 мянган төгрөгөөр ивээн тэтгэлээ.
Мөн энэ өдөр Ж.Лхагважав агсны үр хүүхдүүд, тус сумын байнгын асаргаанд байдаг гишүүнтэй 1 өрхөд 300,0 мянган төгрөгийн тусламж дэмжлэг үзүүллээ.
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА





























































