⚖️ ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг Дорноговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын “Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Оюунгэрэл, Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Д.Төмөрбаатар нар зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт нийт 60 гаруй иргэд оролцож мэдээлэл сонсож, хуулийн төсөлд саналаа өгсөн.
