ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сумын ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан болж өнгөрлөө

2014-12-22

Иххэт сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан 2014.12.19-нд болж өнгөрлөө.Хуралдаанаар сумын ИТХ, тэргүүлэгчдээс 2014 онд хийсэн ажлын тайлан, Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Сумын Эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2015 оны үндсэн чиглэл батлах тухай, Сумын 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсөв батлах тухай, Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний биелэлт, 2015 оны төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

1/ Сумын ИТХ, тэргүүлэгчдээс 2014 онд хийсэн ажлыг "Хангалттай" гэж дүгнэн, 2015 онд сумын ИТХ-аас дараах 3 зорилтыг дэвшүүлэн ажиллахаар баталлаа. 
1.Төлөөлөгчдийн идэвхийг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх, 
2.Төлөөлөгчид сонгогдсон багтаа хамтарч 1 бүтээлч ажлыг санаачлан хийх, 
3.ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд "Ирээдүйн хөтөч" хөтөлбөрт аян зохион байгуулах гэсэн зорилтуудыг дэвшүүллээ.

2/ Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг 92,5%-тай, Сумын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 96,5%-тай хэрэгжсэн учир сумын Засаг даргын үйл ажиллагааг "Хангалттай" гэж үнэлж дүгнэлээ.

3/ Сумын 2015 оны төсвийн орлого, зарлагын  нийт дүнг 1757611,5 мянган төгрөгөөр баталлаа. Үүнд: Орон нутгийн орлогоор 35284,0 мянга, төсвийн санхүүгийн дэмжлэгээр 276833,9 мянга, ОНХСангийн хөрөнгөөр 282880,1 мянга, Тусгай зориулалтын шилжүүлгээр 1162613,5 мянган төгрөг авахаар баталлаа. 
Сумын ИТХ 40597,1, ЗДТГ 229873,4, Багийн алба 32147,4, Нөөц сан 8000,0, ЕБС 570093,9, Цэцэрлэг 242936,3, ЭМТ 236295,9, Соёлын төв 114787,4 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөгөөг баталлаа. 
ОНХСангийн 282,9 сая төгрөгийн хөрөнгөөр дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Үүнд: - Нийтийн халуун усны газрыг засварлахад 5,0 сая, - 1, 2-р багт Иргэний танхим байгуулахад тус бүр 10,0 сая, - Сумын төвд Иргэний танхим байгуулахад 51,0 сая, - Хогийн төвлөрсөн цэгийг хашаажуулахад 67,0 сая, - Эмнэлгийн гал тогооны тохижилт, тоног төхөөрөмжид 10,0 сая, - Ахмадын танхимыг тохижуулахад 6,0 сая, - Эм эргэлтийн сангийн байрыг тохижуулахад 5,0 сая, - Сургуулийн Дотуур байр, гал тогооны засвар, тохижилт, тоног төхөөрөмжид 15,0 сая, - Сумын интернетийн сүлжээнд холбоход 26,7 сая, - Орон сууцны 6, 7-р байрны дээврийн засварт 27,0 сая, - Байруудын хоорондох явган хүний зам 48,3 сая, -Зураг төсөв хийхэд 1,9 сая төгрөг зарцуулахаар баталлаа.

4/ Сумын Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний биелэлтийг "Хангалттай" гэж дүгнээд, 2015 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21 иргэнд шинээр газар өмчлүүлэхээр, 16-р байрны хажууд Хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар 0,03 га, Хогийн цэг хашаажуулах, Зүлэгт голын гүүр барихад зориулж 3,0271 га, 45 иргэнд өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэхээр, Гаваагийн сондуулын хүн чулууг аймгийн тусгай хамгаалалтад авахаар, Иргэнд Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 0,0279 га газрыг эзэмшүүлэхээр баталлаа.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%