ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хэсэг байшинтын эртний хотын туурь

2015-05-01

Хэсэг байшинт нь Иххэт сумны Бүсийн чулууны их байц хадны өвөрт оршдог дунд эртний монголын уран барилгын үлдэгдэл гэж үздэг. Оросын эрдэмтэн П,Кафаров 1847 онд үзэж түүхэн дурсгал газар гэж тэмдэглэсэн ба 1923 онд “Судар бичигийн хүрээлэнгийн томилолтоор В.А.Казакевич, их зохиолч Д.Нацагдорж нар Хадны бичээсийг хуулбарласан тойм зургийг гаргаж байсан байна.     

Монгол улсын түүхийн музейд хэсэг байшинтийн тухай мэлхий чулуун дээр байсан хөшөөний фото зургийг авч яг тухайн хэмжээний 70 см өндөр 66,5 см өргөн, 13,5 см зузаан хөшөө байсныг гарчилж бүтээсэн байдаг. Мөн эрдэмтэн Х.Пэрлээ “Хэсэг байшинтийн Монгол бичээс” УБ 1962 он номондоо “...тэр хөшөөг 1659 онд Үзэмчний Эрдэнэ хун тайж Дэгэлт /Дэгэд/-ийн хатан Анударь бүтээжээ. Энэ бичээсэнд “Өвөрлөгч 6 аймаг халхад түшихээр ирсэн ба тэр цагийн ахуйн зарим мэдээ байна” хэмээжээ.  Энд чулуун мэлхий бий.

Мөн Д.Майдар “Монголын архитектор ба хот байгуулалт” номондоо Алтанцогт харш /хэсэг байшинт/ Дорноговь аймгийн Иххэт сумын бүсийн чулууны толгойн энгэрт жингийн зам дээр 17-р зуунд байсан эртний  хот суурин суурьшилтын тойм зургийн жагсаалтад оруулон бичсэн байдаг. Оросын эрдэмтэн Палладий 1847 онд хэсэг байшинг үзэж нэгэн хувилгаан ламд зориулан “Алтан цогт харш” гэж нэрлэсэн. 1659 онд хөшөөг босгосон байна гэжээ. Ер нь 16З0 оны үед Халхын Сэцэн хан Шолойг түшихоор нүүж очсон Үзэмчин авга нар үүсгэн байгуулсан хөшөөны бичигт Алтан цогт харшийг Чой тэргүүн босгож Чадай хиа, дархан Чабай зэрэг хүн дааж бариулсан өгүүлсан баримт байна гэдэг.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%