ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

1000 залуу 1000 мод тарина

2015-05-01

Монгол орон газар зүйн хувьд өндөрлөг газарт оршдог. Тиймээс ч цөлжилт идэвхитэй явагдах гол шалтгаан болж байна. Цөлжилт хэдийгээр байгалийн үзэгдэл хэдий ч хүний үйл ажиллагаанаас ихээхэн хамаатай ажээ. Энэ цаг үед хүн бүхэн эх дэлхийдээ зориулж, өөрийн амьдран буй орчиндоо боломж бололцоогоороо мод тарихыг “1000 залуу 1000 мод” хөтөлбөрийн зохион байгуулагчид уриалж байна.

Тодруулбал: "Цаг үе 1000 залуу" ТББ", "АЛТАН ШОНХОР" сан, Сошиал Медиа Клуб ТББ нь цөлжилтийн эсрэг хамтдаа уриан дор "Ногоон ирээдүй 2015" аяныг “1000 залуу 1000 мод” хөтөлбөр болгон Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших Хамарын хийдэд 5 сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. “Ногоон ирээдүй-2015” хүмүүнлэгийн аянд Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудаас 350 гаруй залуус, орон нутгийн 150 орчим залуустай нэгдэн Дэлхийн энергийн төв Хамарын хийдэд 500 залуу 1000 модыг тарих юм.

Уг үйл ажиллагааг үндэсний томоохон компаниуд дэмжиж байгаа бөгөөд цөлжилт үүсгэж буй шалтгаануудын талаарх ойлголтыг иргэдэд хүргэх, тэмцэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг мэдээллэх зорилгоор МҮОНРТВ, Mongol HDTV, С1 ТВ, NTV, Royal HD, Star TV, MNC ТВ болон бусад телевизүүд нэвтрүүлэг, сурвалжилга бэлтгэн дэмжиж ажиллахаа мэдэгдээд байна. Мөн 20 гаруй олны танил залуу уран бүтээлчид Сайншанд сумын төв талбайд урлаг соёлын шоу арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.

Энэхүү сайн үйлсийн аян нь орон нутгийн өмнө тулгараад байгаа асуудал болох цөлжилтийн эсрэг хийж байгаа бид бүхний өчүүхэн хувь нэмэр бөгөөд орон нутгийн хөгжил дэвшилд бага ч атугай дэмжлэг болох нь дамжиггүй” хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

Нэг мод тарих нь нэг насны буян гэж Монголчууд ярьдаг билээ. Уг үйл ажиллагааг орон нутгийн удирдлагууд дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. Гол мөрөн ширгэж, ган гачиг болохын цагт бид ногоон бүс, ойн модны ид шидийг ойлгож ухаарлаа гэх биш урьдчилан сэргийлэн оролцоогоо нэмэгдүүлж, иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал юм. Тиймээс хүн төрөлхтөн эх дэлхийгээ цөлжилтөөс хамгаалахад гар бие оролцохыг “Ногоон ирээдүй-2015” аяныг зохион байгуулагчид уриалж байгаа ажээ.

Эх сурвалж: www.dtime.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%