ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1996-2000 он

2015-05-01

1996 онд Орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн бие даасан хуультай болж, тус суманд салбартай МАХН, МҮАН, МСД намууд сумын ИТХ-ын сонгуульд оролцож МАХН 11, МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэл 9 суудал авч шинээр байгуулагдсан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 1996 оны 10-р сарын 26-ны өдөр хуралдаж 20 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч баталжээ. Үүнд: Г.Цэдэвдорж /МАХН/, Д.Энэбиш /нам бус/, Г.Алтангадас /МҮАН/, Ц.Батбаяр /МҮАН/, Б.Бадраа /МАХН/, П.Цэемаа /МАХН/, Б.Сэнгэбаатар /МАХН/, Ш.Цэдэндамба /МАХН/, Т.Бямбасүрэн /МАХН/, Ж.Төмөртогоо /МАХН/, А.Буянбат /МАХН/, Ж.Цэндсүрэн /МАХН/, Н.Энхзаяа /МАХН/, Д.Төмөрхуяг /МАХН/, Б.Төмөрхуяг /МҮАН/, Ж.Баатарсайхан /МҮАН/, Р.Энхтайван /нам бус/, П.Энхбаяр /нам бус/, Ж.Отгонгэрэл /МҮАН/, Д.Гантөмөр /МҮАН/ нар сонгогджээ.

Мөн хуралдаанаас сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар П.Цэемаа, нарийн бичгийн даргаар Д.Энэбиш, тэргүүлэгчдээр П.Цэемаа, Б.Бадраа, Б.Сэнгэбаатар, Д.Энэбиш, Б.Төмөрхуяг нарыг сонгож баталсан байна.
Сумын Засаг даргад С.Баавгайн нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилжээ.
Энэ бүрэн эрхийн хугацаанаас эхлэн сумын ИТХ-ын төлөөлөгчид 4 жилийн хугацаагаар сонгогддог болжээ.
1997 оны 3-р сарын ээлжит бус хуралдаанаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Цэемаа нь биеийн эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдөж, ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Г.Цэдэвдоржийг сонгож баталжээ.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%