ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2000-2004 он

2015-05-01

2000 оны 10-р сарын 20-нд хуралдсан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн 20 тойрогт МАХН-аас 17, АХЭвслээс 3 суудал авч сонгогдсон 20 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан байна. Үүнд: Б.Бадраа, Г.Алтангадас, С.Баавгай, Х.Нэмэх, Д.Энэбиш, Т.Нацагсүрэн, А.Өнөрцэцэг, Н.Мөнхжаргал, Б.Ганболд, Б.Сэнгэбаатар, Ч.Уранчимэг, Д.Энхбаатар, Б.Пүрэвням, Л.Ганбаатар, Ж.Лхагважав, О.Энхтуул, Г.Цэдэвдорж, Н.Гомбожав, С.Энхтайван, И.Улаанхүү нар төлөөлөгчөөр сонгогджээ.

Мөн хуралдаанаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар С.Баавгай, тэргүүлэгчдээр С.Баавгай, Б.Бадраа, Н.Гомбожав, И.Улаанхүү, Д.Энэбиш, А.Өнөрцэцэг, Д.Энхбаатар нарыг сонгож баталжээ. Сумын Засаг даргаар Н.Гомбожавын нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилжээ.
Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга С.Баавгай нас барсан учир, 2002 оны 09-р сарын хуралдаанаар ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Б.Бадрааг, тэргүүлэгчдээр Б.Сэнгэбаатар, Г.Цэдэвдорж нарыг сонгожээ.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%