ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2004-2008 он

2015-05-01

2004 оны 10-р сарын 17-нд явагдсан Орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчид 20 тойрогт өрсөлдөж, олонхийн санал авсан нь төлөөлөгчөөр сонгогджээ.
2004 оны 11-р сарын 04-ний өдрийн анхдугаар хуралдааны 01/01 –р тогтоолоор  МАХН-аас сонгогдсон 14, Эх орон ардчилал эвслээс сонгогдсон 6, нийт 20 төлөөлөгчийн  бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч баталсан байна.

Үүнд: 1-р тойрогт Д.Гантөмөр, 2-р тойрогт Г.Алтангадас, 3-р тойрогт Д.Чулуунхорол, 4-р тойрогт А.Өнөрцэцэг, 5-р тойрогт Н.Жаргалсайхан, 6-р тойрогт Б.Бадраа, 7-р тойрогт Х.Нэмэх, 8-р тойрогт Д.Чулуунсуурь, 9-р тойрогт М.Ганбат, 10-р тойрогт Д.Дашзэвэг, 11-р тойрогт Г.Нямзав, 12-р тойрогт Г.Оюун, 13-р тойрогт С.Хүрэлбаатар, 14-р тойрогт М.Оюунчимэг, 15-р тойрогт Х.Пүрэв, 16-р тойрогт Б.Сэнгэбаатар, 17-р тойрогт Н.Гомбожав, 18-р тойрогт Б.Пүрэвням, 19-р тойрогт И.Улаанхүү, 20-р тойрогт Ц.Ганбат нар сонгогджээ.

Мөн энэ хуралдаанаар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Б.Бадрааг, тэргүүлэгчдээр Х.Нэмэх, И.Улаанхүү, Б.Сэнгэбаатар, Н.Гомбожав, С.Хүрэлбаатар, А.Өнөрцэцэг нарыг сонгож, сумын Засаг даргад Х.Нэмэхийн нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилжээ.
2004 оноос ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга орон тооны болж Ц.Энхцэцэг томилогдон ажиллаж байгаад, 7-р сараас С.Ганчимэг томилогдон ажиллажээ.

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%
0 / 0%
0 / 0%