ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2008-2012 он

2015-05-01

Шинэчлэгдэн батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу энэ ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанаас эхлэн Хурлын 7 тойрогт, тойрог тус бүр 3 мандаттайгаар сумын ИТХ-ын 21 төлөөлөгч сонгогдсон.

2008 оны 10-р сарын 31-ний өдрийн анхдугаар хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулиар олонхийн санал авсан МАХН-ын 15, Ардчилсан намын 6, нийт 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч баталсан байна. Үүнд: 1-р тойрогт Д.Чулуундорж, А.Өнөрцэцэг, Ч.Гантөмөр, 2-р тойрогт С.Тогтохбаяр, Ц.Нацагпүрэв, Д.Майхант, 3-р тойрогт Ж.Лхагважав, Д.Энэбиш, Ц.Буяндэлгэр, 4-р тойрогт Б.Бадраа, Б.Гансайхан, С.Ганбаатар, 5-р тойрогт Ч.Нэргүй, У.Бурмаа, Л.Цэцэгмаа, 6-р тойрогт Г.Энхцэцэг, Г.Сүхээдий, Н.Гомбожав, 7-р тойрогт Т.Нацагсүрэн, Б.Отгонбаяр, Д.Дашзэвэг нар сонгогдсон байна.

Мөн хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Н.Гомбожав, тэргүүлэгчдээр Б.Бадраа, Л.Цэцэгмаа, Д.Чулуундорж, Т.Нацагсүрэн, Д.Энэбиш, Д.Майхант нарыг сонгож, сумын Засаг даргад Х.Нэмэхийн нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилжээ.

2009, 2010 онд нөхөн сонгуулиуд болж төлөөлөгч  Б.Бадраа, Д.Чулуундорж нар өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж, С.Баатарцогт, Д.Чулуунхорол нар нөхөн сонгогдсон байна.
Тэргүүлэгчдээр С.Ганбаатар, Г.Сүхээдий нар нөхөн сонгогдон ажиллажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%