ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иххэт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2012 оноос одоог хүртэл

2015-05-01

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 2012 оны 11-р сарын 30-нд хуралдсан анхдугаар хуралдаанаар 1, 2, 3-р багт нэр дэвшин сонгогдсон 14, хувь тэнцүүлэх хэлбэрээр намуудаас сонгогдсон 7, нийт 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулсан байна. Үүнд: Ц.Батбаяр /АН/, Д.Майхант /АН/, Б.Батгэрэл /АН/, Д.Туяа /МАН/ нар 1-р багаас, Э.Нандинцэцэг /АН/, Б.Содмагнай /АН/, Б.Энхбаяр /АН/, Ж.Баатарсайхан /АН/, Д.Чулуунхорол /МАН/ нар 2-р багаас, Г.Нямзав /МАН/, Г.Сүхээдий /МАН/, У.Бурмаа /МАН/, М.Шатар /АН/, Г.Баярням /АН/ нар 3-р багаас, М.Шүрэнцэцэг /МАН/, Ц.Төмөр /МАН/, Ц.Нацагпүрэв /МАН/, Х.Пүрэв /АН/, Б.Отгонбаяр /АН/, Ц.Батцэнгэл /АН/, Ч.Гантөмөр /МАХН/ нар хувь тэнцүүлэх хэлбэрээр төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Энэ хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Э.Нандинцэцэг, тэргүүлэгчдээр Э.Нандинцэцэг, Х.Пүрэв, Г.Нямзав, Ц.Батбаяр, М.Шатар, Д.Майхант, Ч.Гантөмөр нарыг сонгож батлан, сумын Засаг даргад Х.Пүрэвийн нэрийг дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжилсан байна.
Одоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгч, 7 тэргүүлэгч, 4 байнгын хороотой үйл ажиллагаагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%