ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Цаг үеийн мэдээ


нийт 107

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ ТҮҮХТ 31 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-01-13 304
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллалаа. Уг төлөвлөгөөний дагуу иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл өгөх өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр “Үндсэн хуулийн түүх, ач холбогдол”-ын талаар Ерөнхий Боловсролын Сургуулийн Түүх, Нийгмийн ухааны багш Х.Дэлэгдорж, Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдол, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар Засаг даргын Тамгын газрын дарга Н.Гантогтох, "Төрийн албан хаагчид үндэсний бичгээ суралцъя” аяны хүрээнд хийсэн ажил, аяны хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий Боловсролын Сургуулийн Монгол хэл, Уран зохиолын багш Ү.Энхжин нар тус тус мэдээлэл танилцууллаа. Мөн Ардын Их Хурлын Депутат Ж.Лхагважав агсны нэрэмжит “Үндсэн хуулиа үндэснийхээ бичгээр бичих” уралдааныг сумын төрийн албан хаагчид, сурагчдын дунд зохион байгуулсан ба Ж.Лхагважав агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж оролцов. Уг үйл ажиллагаанд оролцсон болон шалгарсан төрийн албан хаагчид, сурагчдад өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн урамшуулал олгов. Төрийн албан хаагчдаас: - Засаг даргын Тамгын газрын иргэд олон нийттэй харилцах ажилтан Х.Мэндбаяр тэргүүн байр, - Ерөнхий Боловсролын Сургуулийн бага ангийн багш М.Алимаа дэд байр, - Багачууд Цэцэрлэгийн туслах багш Ч.Өлзийжаргал гутгаар байр Сурагчдаас: - 9 дүгээр ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ тэргүүн байр - 11 дүгээр ангийн сурагч Ү.Баттулга дэд байр - 11 дүгээр ангийн сурагч Д.Уянгалянхуа гутгаар байрыг тус тус эзэлсэн байна.

АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

2022-05-31 49
АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ

СУМЫН ИТХ-ЫН ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРЭГ

2021-01-11 49
СУМЫН ИТХ-ЫН ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРЭГ

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

2021-01-11 45
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

1000 залуу 1000 мод тарина

2015-05-01 2382
Монгол орон газар зүйн хувьд өндөрлөг газарт оршдог. Тиймээс ч цөлжилт идэвхитэй явагдах гол шалтгаан болж байна.

Хэсэг байшинтын эртний хотын туурь

2015-05-01 3101
Хэсэг байшинт нь Мөн сумны Бүсийн чулууны их байц хадны өвөрт оршдог дунд эртний монголын уран барилгын үлдэгдэл гэж үздэг. Оросын эрдэмтэн П,Кафаров 1847 онд үзэж түүхэн дурсгал газар гэж тэмдэглэсэн ба 1923 онд “Судар бичигийн хүрээлэнгийн томилолтоор В.А.Казакевич, их зохиолч Д.Нацагдорж нар Хадны бичээсийг хуулбарласан тойм зургийг гаргаж байсан байна.

Сумын ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан болж өнгөрлөө

2014-12-22 1986
Сумын ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан болж өнгөрлөө

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

санал өгсөн: 5
4 / 80%
1 / 20%
0 / 0%
0 / 0%